ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Булган сумын Дэн багийн нутаг дэвсгэр дэх Цагаан худгийг 1995 онд нэгдлийн айлуудын малыг услах зорилгоор бий болгосон бөгөөд өнөөг хүртэл нутгийн айлуудын ундны ус болон мал услах хэрэгцээг хангасаар байна. Энэ хугацаанд тухайн нутаг дэвсгэрт нутагладаг айлууд сайн дураараа эвлэлдэн шаардлагатай засвар үйлчилгээг хийж ирсэн боловч сүүлийн жилүүдэд малчдын, малын тоо толгой өсөж тухайн нутгаар дайран өнгөрөх отрын мал нэмэгдсэнтэй холбоотойгоор одоогийн тоног төхөөрөмж нь хэрэгцээгээ хангаж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн байна.
Дэн багийн Цагаан худаг жилд дунджаар 15 малчин өрхийн 10000 гаруй бог мал, 12000 бод мал, отрын 15000 гаруй бог мал, 8000 гаруй бод мал усалж байна. Одоо ашиглаж байгаа тоног төхөөрөмж нь 1 цагт 3 литр бензин ашиглан 600 гаруй толгой мал усалж байгаа бөгөөд техникийн шинэчлэл хийснээр 1 цагт 1 литр бензин ашилган 600 толгой мал услах бүрэн боломжтой болох юм.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Булган сумын Дэн багийн Цагаан худгийн ашиглалтыг сайжруулах, тус сумын малчдыг сэтгэл амар малаа услахад дэмжлэг үзүүлэх.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Булган сумын Дэн багийн Цагаан худагт дараах тоноглол, эдлэл хэрэгсэл нийлүүлсэн.
| № | Нэр төрөл | Тоо ширхэг |
| 1 | Мотор | 1 |
| 2 | Цахилгаан насос | 1 |
| 3 | Кабель утас | 200 м |
| 4 | Усны хоолой | 200 м |
| 5 | Засварын ажил, тээврийн зардал | 1 |
ТӨСЛИЙН ҮР ДҮН: