“БУЛАГТАЙН БАРУУН ХУДАГ” ТӨСӨЛ

“БУЛАГТАЙН БАРУУН ХУДАГ” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Булган сумын 3-р багийн нутаг дэвсгэр дэх Булагтайн баруун худгийг 1975 онд нэгдлийн айлуудын малыг услах зорилгоор бий болгосон бөгөөд өнөөг хүртэл нутгийн айлуудын ундны ус болон мал услах хэрэгцээг хангасаар байна. Энэ хугацаанд тухайн нутаг дэвсгэрт нутагладаг айлууд сайн дураараа эвлэлдэн шаардлагатай засвар үйлчилгээг хийж ирсэн боловч сүүлийн жилүүдэд малчдын, малын тоо толгой өсөж тухайн нутгаар дайран өнгөрөх отрын мал нэмэгдсэнтэй холбоотойгоор одоогийн тоног төхөөрөмж нь хэрэгцээгээ хангаж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн байна.
      Булагтайн баруун худаг жилд дунджаар 10 малчин өрхийн 9000 гаруй бог мал, 2000 гаруй бод мал, зундаа отрын 10000 гаруй бог мал, 2000 гаруй бод мал усалж байна. Одоо ашиглаж байгаа тоног төхөөрөмж нь 1 цагт 3 литр бензин ашиглан 600 гаруй толгой мал усалж байгаа бөгөөд техникийн шинэчлэл хийснээр 1 цагт 1 литр бензин ашилган 600 толгой мал услах бүрэн боломжтой болох юм.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Булган сумын 3-р багийн Булагтайн баруун худгийн ашиглалтыг сайжруулах, тус сумын малчдыг сэтгэл амар малаа услахад дэмжлэг үзүүлэх.

 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Булган сумын Булагтайн баруун худагт дараах тоноглол, эдлэл хэрэгсэл нийлүүлсэн.

Нэр төрөл Тоо ширхэг
1 Мотор 1
2 Цахилгаан насос 1
3 Кабель утас 200 м
4 Усны хоолой 200 м
5 4 метрийн урттай мал услах онгоц 1
6 3 метрийн урттай мал услах онгоц 1
7 1 тонны усны сав 1


 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:
• Булган сумын 3-р багийн Хайрхан бүлгийн 10 малчин өрхийн амьдрал ахуйд дэмжлэг болсон.
• Хайрхан бүлгийн 10 малчин өрхийн ундны ус, тэдгээрийн болон отрын нийлсэн 20000 гаруй
толгой малыг сэтгэл амар услах орчин нөхцөл бий болсон.