ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Бага насны хүүхэд асарч, өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ хөдөлмөр эрхлэх нь ихэнх хүнд тохиолддог зүйлүүдийн нэг билээ. Аливаа албан байгууллагад ажиллах үед бага насны хүүхдийг нь харж хандах өөр хүнгүй, асрамжийн үйлчилгээнд хамруулах боломжгүй үе тохиолддог. Булган сумын хувьд төрийн албан хаагчдадаа тулгардаг энэ бэрхшээлийг зөв зохистой зохицуулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд Өмнөговь аймаг 2024 оныг хүүхэд хамгааллын жил болгон зарласантай холбогдуулан сумын ЗДТГ-ын байранд хүүхдэд зориулсан өрөө байгуулж тохижуулах хэрэгцээ байгааг тодорхойлсон.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Булган сумын ЗДТГ-ын албан хаагчдын хүүхдүүдэд зориулсан өрөө тохижуулж тэднийг чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх боломжтой болгох, албан хаагчдыг хүүхдүүддээ санаа зовохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Булган сумын ЗДТГ-ын хүүхдийн өрөөнд дараах эдлэл хэрэгслийг нийлүүлсэн.
| № | Нэр төрөл | Тоо ширхэг |
| 1 | Хөшиг | 1 |
| 2 | Тоглоомын тавиур | 1 |
| 3 | Хивс | Бүтэн өрөөний |
| 4 | Ширээ сандал багц | 1 |
| 5 | Хаяг | 1 |
| 6 | Эвлүүлдэг дэвсгэр | 2 |
| 7 | Акустик хавтан | 10 |
| 8 | Гутлын тавиур | 1 |
| 9 | Буйдан | 1 |
ТӨСЛИЙН ҮР ДҮН: