ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Булган сумын соёлын төв нь 1954 онд клуб буюу соёлын байгууллага нэртэй үүсгэн байгуулагдсан. Булган сум 4 багтай бөгөөд 2000 гаруй хүн оршин суудаг. Соёлын төвийн тоног төхөөрөмж сүүлийн 20 жил шинэчлэгдээгүй, тоног төхөөрөмж муудаж хуучирснаас үүдэлтэй шаардлага хангахгүйн улмаас тус суманд соёл түгээх үйл ажиллагаа, үзвэр, үйлчилгээ үзүүлэх нь жил бүр багассаар одоогоор үзвэр үйлчилгээ явагдахгүй байна.
Булган сумын иргэдийн соёлын боловсролыг дэмжих урлаг соёлын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах орчин бий болгох хэрэгцээ шаардлагатай байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Булган суманд урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулахад шаардагдах тоног төхөөрөмж нийлүүлэх.
ШИНЭЧЛЭЛ-1-ИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Булган сумын Соёлын төвд дараах тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг нийлүүлсэн.
| № | Нэр төрөл | Тоо ширхэг |
| 1 | Пүүл рэнж | 4 |
| 2 | Крос овер | 1 |
| 3 | Кабель толгой | 16 |
| 4 | Шууны дугуйтай сандал | 1 |
| 5 | Тайзны утааны шингэн | 5л |
| 6 | Тээвэр, ажлын хөлс |
ШИНЭЧЛЭЛ-2-ЫН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Булган сумын Соёлын төвд дараах тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг нийлүүлсэн.
| № | Нэр төрөл | Тоо ширхэг |
| 1 | Өндөр чадлын өсгөгч | 3 |
| 2 | 15-ын динамик | 4 |
| 3 | Чадлын холбогч | 8 |
| 4 | Тог баригч | 1 |
| 5 | Чадалтай пүльт | 1 |
| 6 | Кабель утас | 300 м |
ТӨСЛИЙН ҮР ДҮН: