“ХАВЦГАЙТ БАГИЙН ДОЛООНЫ ДОВ ХУДАГ” ТӨСӨЛ

“ХАВЦГАЙТ БАГИЙН ДОЛООНЫ ДОВ ХУДАГ” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
     Булган сумын Хавцгайт багийн Дов долооны худаг жилд дунджаар 12 малчин өрхийн 8000 гаруй бог мал, 10000 бод мал, отрын 10000 гаруй бог мал, 2000 гаруй бод мал усалж байна. Одоо ашиглаж байгаа тоног төхөөрөмж 1 цагт 3 литр түлш ашиглан 600 гаруй толгой мал усалж байгаа бөгөөд техникийн шинэчлэл хийснээр 1 цагт 1 литр түлш ашиглан 600 гаруй толгой мал услах бүрэн боломжтой. Одоогийн байдлаар тус худгийн мал усалгааны тоноглол хуучирсан байгаа тул шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг шинэчлэх хэрэгцээ үүссэн байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
     Булган сумын Хавцгайт багийн Дов долооны худгаас ус авч малаа усалдаг малчин өрхүүдийн амьдрал ахуйд дэмжлэг үзүүлж малчдын нэн тэргүүний асуудал буюу ус, уст цэгийн дутагдлын асуудлыг шийдвэрлэх.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
     Булган сумын Хавцгайт багийн Дов долооны худагт шаардлагатай тоноглол, хэрэгсэл нийлүүлсэн.

Нэр төрөл Тоо ширхэг
1 Мотор 1
2 Цахилгаан насос 1
3 Кабель утас 110 м
4 Усны хоолой 100 м


 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Булган сумын мал, отрын мал дамжин өнгөрөхөд аливаа саадгүй услуулах боломжийг нэмэгдүүлэх боломж бий болгосон.
  • Малчдын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлсэн.
  • Булган суманд байгаа худгийн орчин нөхцөлийг сайжруулж үр ашгийг нэмэгдүүлж байна.