“ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ӨРӨӨНИЙ ТОХИЖИЛТ ” ТӨСӨЛ

“ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ӨРӨӨНИЙ ТОХИЖИЛТ ” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Булган сумын ерөнхий боловсролын сургууль нь 1953 онд байгуулагдсан, 2021 онд Өмнөговь аймгийн 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулиудаас шилдэг сургуулиар тодорсон амжилттай сургууль юм. Тус сургууль 2023-2024 оны хичээлийн жилд нийт 34 багш, ажилчид, 205 сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн нийт сурагчдын 47.3% нь малчин өрхийн хүүхэд, бол сургуулийн дотуур байранд нийт сурагчдын 23.4% нь байрлан суралцаж амьдарч байна. Үүнээс 6 настай сурагч 2, 7 настай сурагч 7 зэрэг бага ангийн нийт 23 сурагч, дунд ангийн нийт 25 сурагч байна.
      Булган сумын сургууль, дотуур байрны гадна, дотор тохижилт, орчин нөхцөл ая тухтай хэдий ч дотуур байранд хүүхэд хөгжүүлэхэд шаардлагатай гарын авлага, тоног төхөөрөмж муу байгаагаас шалтгаалан сургалт зохион байгуулах боломж тааруухан байгаа тул хүүхэд хөгжлийн өрөө тохижуулах хэрэгцээ үүсэж байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
     Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд хүүхэд хөгжлийн өрөө тохижуулж сурагчдыг нас насны онцлогтоо таарсан хөгжүүлэх материал судалж өсөж хөгжих боломж, нөхцөл бий болгох.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхэд хөгжлийн өрөөнд 15 нэр төрлийн 69 эд зүйлс, тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг нийлүүлж тохижилтын ажил хийсэн.

Нэр төрөл Тоо ширхэг
1 Зурагт 1
2 Буйдан 1
3 Шкаф 1
4 Гутлын тавиур 2
5 Өнгөт принтер 1
6 Зөөврийн компьютер 1
7 Зөөврийн караоке 1
8 Ус нэрэгч 1
9 Сандал 20
10 Хивс 1
11 Индүү 1
12 Угаалгын машин 1
13 Сэтгүүлийн тавиур 1
14 Сэтгэхүй хөгжүүлэх материал 35
15 Тоглоомууд 1


 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд байрлан суралцдаг хүүхдүүд тав тухтай орчинд хөгжих, суралцах боломж бүрдсэн.
  • Дотуур байрны багш нар сурагчдын чөлөөт цагаар сургалт зохион байгуулах, хүүхэд хөгжлийн ажлыг тав тухтай орчинд зохион байгуулах ажил хийх боломжтой болсон.