ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Өмнөговь аймгийн Булган сумын 4 багт 1996 хүн оршин суудаг. Тус суманд залуучууд, өсвөр үеийн хүүхдүүд бие бялдраа хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх цогцолбор газар байхгүйгээс шалтгаалан телевизор, гар утас буюу бусад ухаалаг төхөөрөмжийг цагийн хяналтгүй ашиглах ихсэж дэлгэцийн хамааралтай болж өөрийн мэдэлгүй нийгмээс өөрийгөө тусгаарлах болсон.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
• Булган сумын хүүхэд, залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газартай болгох, бие
биеэсээ суралцах, зөв дадал зуршилтай болж нийгэмшихэд дэмжлэг болох.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Булган сумын Соёлын төвийн 2 давхарт “Залуус танхим” бий болгож дараах тавилга хэрэгслийг нийлүүлж тохижилтын ажил хийсэн.
| № | Нэр төрөл | Тоо ширхэг |
| 1 | Пүүл биллярд ширээ, гэрэлтүүлэг | 2 |
| 2 | Дартс, дартсын сум, гэрлийн хамт | 3 |
| 3 | Өрөөний модон хаалга | 1 |
| 4 | Өрөөний дотор талын эмульс | 2 |
| 5 | Хулдаас, дэвсгэр Бүтэн өрөө | Бүтэн өрөө |
| 6 | Үндсэн өрөөний гэрэлтүүлэг | 4 |
| 7 | Цохиур мод | 6 |
| 8 | Цохиур модны ханын өлгүүр | 2 |
| 9 | Тоглуулагч шарик | 2 |
| 10 | Теннис ширээ | 1 |
| 11 | Ракет | 2 |
| 12 | Өрөөний цонхны шил | 3 |
ТӨСЛИЙН ҮР ДҮН: