ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Номгон сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ой 2024 онд тохиож байна. Сумын ойд тохиолдуулж Номгон сумын уугуул, суугуул иргэд, үе үеийн алдар суутнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх тав тухтай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Сумын ойн наадмаар морин уралдааны талбай, наадмын талбай зэрэг хүн ихээр цугласан газар цомцог гэр барьж сумын хүндэт зочид, иргэдийг хүлээн авах юм. Мөн цагаан сарын нэгдсэн золголт, сумын наадам, хурим найр, зочид гийчин хүлээн авах зэргээр ашиглах цомцог гэртэй болох хэрэгцээ шаардлага гарч байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Уламжлалт өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, түүнтэй холбоотой бусад үйл ажиллагаанд ашиглах, Номгон сумын уугуул, суугуул иргэд, албан байгууллагуудын ажилчдыг ая тухтай орчин хүлээн авах боломжийг бүрдүүлэх зөөврийн цомцог гэрийг нийлүүлнэ.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Номгон сумын Засаг даргын тамгын газарт сумын баяр наадам, олон нийтийн хүлээн авалтын үйл ажиллагаанд ашиглах цомцог гэр, гэрт дэвсэх хиймэл зүлэг, ширээ сандал сумын есөн гайхамшгийг харуулсан мэдээллийн самбар зэргийг нийлүүлсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: