ХУРДАН МОРИНЫ ХАШАА

ХУРДАН МОРИНЫ ХАШАА

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Өмнөговь аймгийн Номгон сум нь Монгол улсын өмнөд цэгийн сум бөгөөд мал аж ахуйн 5 баг, газар тариалангийн 2 цэг, хилийн 3 заставтай төрийн үйлчилгээ хүргэх томоохон нэгж талбар нутагтай, уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа хөгжөөгүй, унаган байгаль, түүхийн өв соёл ихтэй нутаг юм. Номгон сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ой 2024 онд тохиож байна Сумын ойг тохиолдуулж Монголын үндэсний эрийн гурван наадмын нэг болох морин уралдааныг зохион байгуулахтай холбоотойгоор монгол адуу болон эрлийз морины уралдааныг тусад нь зохиох, эрлийз өндөр морийг монгол адуутай хамт уралдуулахгүй байхын тулд монгол адууны өндрийн стандартыг хэмжих зориулалтын төхөөрөмжтэй болох хэрэгцээтэй байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
     Сумын наадам, морин уралдаанд ашиглах, морины сэрвээний өндөр хэмжих төхөөрөмжтэй болох, улмаар морин уралдааны үед монгол болон эрлийз морины ялгааг гаргах, үүнээс үүдэх маргааныг арилгах төхөөрөмжтэй болох зорилготой.

 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Номгон сумын Засаг даргын тамгын газарт морины сэрвээ хэмжих төхөөрөмж, түрүүлсэн морь хаших хашаа хүлээлгэн өгсөн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Сумын наадам, морин уралдаанд ашиглах, морины өндөр хэмжих төхөөрөмж, түрүүлсэн болон бусад морийг тусгаарлан хаших хашаатай болсон.
  • Морины сэрвээгээр өндөр хэмжсэнээр уралдааны үед маргаан гарахгүй болсон.