ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
Булган сумын соёлын төвийн номын сан 1954 онд байгуулагдаж өдгөө хүртэл үйл ажиллагаа явуулж байна. 2010 онд “Тогтвортой амьжиргаа” төслийн хүрээнд номын санд тохижилтын ажил хийсэн боловч түүнээс хойш тохижилтын ажил хийх төсөв, санхүүжилт байхгүйгээс хүмүүс номын санд сууж ном унших боломжгүй сандал ширээ дутагдалтай гэх мэт хүндрэлүүд байсаар ирсэн.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Булган сумын соёлын төвийн номын санд шаардлагатай тохижилтын ажил хийж шаардлагатай эдлэл хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлж номын сангаар үйлчлүүлэгчийг тав тухтай орчинд хүссэн ном, сонин уншиж судлах боломж олгоно.
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Булган сумын соёлын төвийн номын санд ханын өнгө сэргээх, дэвсгэр дэвсэж, таазны нөхөөс хийж танхимын гэрэл солих ажил хийж уншлагын 10 ширээ, ном бичиг баримт хийх зориулалтын 1 төмөр шкаф, 1 ханын тавиур, 7 эсгий самбар, 1 картын тавиур, 1 мэдээллийн самбар, номын үзэсгэлэнгийн 1 тавиур, 1 тоос сорогч, 1 суурин компьютер, 1 хар принтер, 1 ламинаторын машин нийлүүлсэн.
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:
Булган сумын байнгын оршин суугчид, мөн явуулын иргэдэд үйлчлэх тохь тухтай орчин бүрдүүлсэн