ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
Булган сумын 5-р цэцэрлэгт тус суманд бүртгэлтэй сургуулийн өмнөх насны 104 хүүхэд танхимаар суралцаж боловсрол эзэмшиж байна. Цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүдэд чанартай боловсрол эзэмшүүлэх, нийгэмд өөрийгөө зөв боловсон авч явах чадвартай болгож төлөвшүүлэх ажлыг цэцэрлэгийн багш ажилчид хийж байна. Гэвч эрүүл аюулгүй байдалд сурч хүмүүжих нь цэцэрлэгийн орчин нөхцөлөөс шууд хамаардаг тул цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг шаардлагатай үед сольж байх нь их чухалд тооцогддог.
Тус цэцэрлэгт одоо ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүдийн зарим нь ашиглалтын хугацаа дуусаж, зарим нь засварлах боломжгүй болсон. Иймд чанартай хоол хүнсээр хүүхдүүдийг хангахын тулд тус цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай байна.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Цэцэрлэгийн хүүхдүүдэд амин дэмтэй, шим тэжээлтэй, амт чанар сайтай хоолоор үйлчлэхийн тулд хоол хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх.
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Булган сумын 5-р цэцэрлэгийн гал тогоонд 1-р хоолны тогоо, дээжийн хөргөгч, буузны жигнүүр, босоо хөргөгч, махны машин, уур сорогч, , хүүхдэд зориулсан иж бүрдэл таваг гэсэн 8 төрлийн 87 ширхэг эдлэл хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлсэн.
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:
Булган сумын 5-р цэцэрлэгт суралцаж өсөж торниж буй 104 хүүхдийн хоол хүнсний эрүүл ахуй, чанар хүртээмж сайжирсан.