ТҮҮХЭЭ МӨНХӨЛЬЕ-ДАЛАН НАМРЫН ТЭРТЭЙГЭЭС

ТҮҮХЭЭ МӨНХӨЛЬЕ-ДАЛАН НАМРЫН ТЭРТЭЙГЭЭС

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
     Булган сумын ерөнхий боловсролын сургууль 1952 онд үүсгэн байгуулагдаж өдгөө 70 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж, тус сумын хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгон ажиллаж байна. Булган сумын ерөнхий боловсролын сургууль үүсгэн байгуулагдсанаас хойш сургуулийн үе үеийн удирдлага, багш, ажилчид, ахмадууд, тамирчид, алдартнуудыг мөнхлөн үлдээж алдаршуулах, сургууль байгуулагдсанаас хойших үүх түүхийг олон нийтэд сурталчлан танин мэдүүлэх ном, эмхэтгэл хийж байгаагүйгээс түүхэн үйл явдлууд мартагдах, баримт бичгүүд хуучирч муудах, алдагдах, гэх мэт эрсдэл үүсэж байна.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
      Булган сумын сургуульд ажиллаж байсан үе үеийн удирдлага, багш ажилчид, тус сургууль сурч амжилт гаргасан хүмүүсийн тухай судалгаа хийж номын эмхэтгэл гарган ном хэвлүүлэх, сумын иргэд, зочид гийчдэд үзүүлэх ном хэвлэж гаргах.

 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
     Тус хөтөлбөр хоёр үе шаттайгаар хэрэгжсэн цогц төсөл болж чадсан. Эхний ээлжид Булган сумын сургуулийн 70 жилийн түүхийн судалгаа шинжилгээний ажил хийж холбогдох зураг, ном, сонин, сэтгүүлүүдийг цуглуулан номын хэвлэлд зориулсан материал эмхэтгэн бэлтгэсэн. Түүний дараа энэхүү судалгаанд үндэслэн өнгө будаг сайтай, стандартад нийцсэн зураг, график, схем гэх мэт элемент сайтай A4 хэмжээтэй, 368 хуудастай, 1000 ширхэг ном хэвлэж улмаар олон нийтийн хүртээл болгосон.
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:
     Хэвлэгдсэн номыг сумын номын сан, архивд хадгалж үе үеийн алдартнууд, ахмадууд, багш ажилчид, сумдын иргэдэд гэх мэтээр тараасан. Уг номоос Булган сумын иргэд сургуулийнхаа түүхийг уншиж мэдлэг мэдээллээ тэлж, мөн цаашид сумын сургуулийн түүхийг хүүхэд залуучуудад түгээх нөхцөл бүрдсэн.