ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ, СУРТАЛЧЛАХ

ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ, СУРТАЛЧЛАХ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
     Дэлхийн хэмжээнд ховордсон зүйл амьтан болох Цоохор ирвэсийг 2000 онд Амьтны тухай хуулиар “Нэн ховор” гэсэн ангилалд оруулсан ба Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN)-ны Улаан номын “Устах аюул нүүрлэсэн” гэсэн ангилалд оруулсан байна. Харин 1994 онд зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцод бүртгэсэн. Цоохор ирвэс нь дэлхийн 12-хон орны нутагт тархсан, манай улс цоохор ирвэсийн тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог, монгол улсад 1200 орчим цоохор ирвэс байна гэсэн тоо баримтууд байдаг байна. Сэврэй сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар цоохор ирвэсийг сумынхаа Бахархалт амьтнаар зарлаж түүнийг хамгаалах олон ажлыг хийж байгаа юм. Тус сумын газар нутгийн 83 хувь нь улсын тусгай хамгаалалтад, үлдсэн хувь нь орон нутгийн хамгаалалтад байдаг бөгөөд аялал жуулчлал, мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлдэг бөгөөд 2023 онд түүхт 100 жилийн ой нь тохиож байна. Тиймээс ч тухайн сумын аялал жуулчлалын хөгжилд зориулан орон нутгийн онцлогийг харуулсан бүтээн байгуулалт хийх нь чухал үр дүн авчрах юм.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
     Наадамчдад тохилог сүүдрэвч, стандартад нийцсэн автомашины зогсоолоор үйлчлэх, сумын нийт иргэд, сумын төвөөр дайран өнгөрөх гадаад, дотоодын аялагч жуулчид, амрагчдад улаан номд орсон ховор амьтан цоохор ирвэсийн талаар мэдээлэл сурталчилгаа хийх

 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Сэврэй сумын төв рүү орох төв замын хажууд буюу наадмын талбайд сумын бахархалт амьтан цоохор ирвэсийн баримал, мэдээллийн самбар, гэрэлтүүлэг, явган зам, сүүдрэвч бүхий талбай байгуулсан.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Сэврэй сумын нийт иргэд, сумын төвөөр дайран өнгөрөх гадаад, дотоодын аялагч жуулчид, амрагчдад улаан номд орсон ховор амьтан ирвэсийн талаар мэдээлэл сурталчилгаа болно.
  • Наадамчдад зориулсан сүүдрэвч, автомашины зогсоолтой болсон.