ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Сэврэй сумын ЗДТГ нь 2019 онд 6 ханатай гэр барьж ёслол хүндэтгэлийн өргөөгөө байгуулсан. 2020 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр уг гэрийг нар, салхи, борооноос хамгаалах, өнгө үзэмжийг сайжруулах, ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх зорилгоор гадна талаар нь хамгаалах байр барьж дотор тохижилтын ажлыг хийсэн. Энэ тохижилтыг хийснээс хойш жил бүр цагаан сарын нийтийн золголтыг зохион байгуулж 2 залуу гэр бүлийн хуримыг үндэсний заншил шингэсэн орчинд зохион байгуулсан бөгөөд сумынхаа ахмад настнуудын хэрэгцээнд тулгуурлан тэдэнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, биеэ даасан байдал, идэвх оролцоог хангах, дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Цаашид ахмадын өргөөгөө хаягжуулах, хашаажуулах, ногоон байгууламжтай болгох гэх мэтээр илүү тохилог орчин бий болгохоор төслийг санаачилсан.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Ёслол хүндэтгэлийн өргөөнийхөө гадна тохижилтыг сайжруулан ахмадууддаа тав тухтай орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөл боломжоор хангах бусад ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулах.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Сэврэй сумын ёслол хүндэтгэлийн өргөөний гадуур 65м хашаа барьж хаягжуулан, сандал ширээ, цэцгийн мандал худалдан авч, 20ш мод тарьсан.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Сэврэй сумын өнгө үзэмж сайжрахаас гадна хуримын ёслол, гэр бүл батлуулах, ахмадуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүлээн авах, зочид гийчдэд хүндэтгэл үзүүлэх гэх мэт олон төрлийн хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулахад тав тухтай орчин бүрдүүлсэн