ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Сэврэй сумын музей нь соёлын төвдөө харьяалагддаг бөгөөд жил бүр 5-аас дээш музейн үзмэрээр баяжилт хийн хүүхэд багачууд болон нутгийн ард иргэддээ тогтмол үйлчилж тэдэнд үндэсний түүх соёлын боловсрол олгох арга хэмжээ, тэмцээн уралдаан зохион байгуулан ажилладаг. Музей нь нийгмийн хөгжилд үр нөлөө үзүүлэхүйц олон нийтэд чиглэсэн байнгын үйл ажиллагаатай, ашгийн бус байгууллага бөгөөд орон нутгийн түүх, амьдрах орчны тухай тухай баримт гэрч болох эд зүйлийг судлах, хүнд сурч мэдэх оюуны хэрэгцээг нь хангах зорилгоор үзмэр олж цуглуулах, хадгалах, хамгаалах, судлан шинжлэх, дэлгэн үзүүлж сурталчлах соёлын өвийг мэдлэг бий болгодог байгууллага юм. Уг орон нутаг судлах музей нь стандарт шаардлагад нийцсэн үзмэрийн хорго байхгүй, танхимын дотоод засал, тохижилт дутмаг тул төслийг санаачилсан байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Сэврэй сумын иргэд, гадаад дотоодын жуулчдад сумын түүх соёлтой танилцах боломжийг бүрдүүлж, музейн үйл ажиллагааг өргөжүүлэхэд нь дэмжлэг болох.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Сэврэй сумын Соёлын төвд үндэсний хэв загвар шингээн тохижуулсан монгол гэр нийлүүлж музейн танхимыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн нутгийн бахархалт өв уламжлалыг шингээн баяжуулж тохижуулсан.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: