ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Сэврэй сум нь засаг захиргааны Сайншанд, Хоолт, Бүйлсэн гэсэн 3 багтай, 2022 оны жилийн эцсийн байдлаар 667 өрхийн 2017 хүн ам тоологдсон байна. Тус сум нь 2015 онд цэвэр ус, 2019 онд бохирын төвлөрсөн шугам сүлжээтэй болсон бөгөөд 2023 онд гэр хороололд цэвэр, бохирын салбар шугамын өргөтгөл хийгдсэн. Одоогоор улсын хэмжээнд хөдөөгийн сумдад нийтийн бие засах газар байгуулах ажил дөнгөж эхлэл төдий байна. Ариун цэврийн хэрэгцээнд нүхэн жорлон ашигласнаар байгаль орчин, нийгмийн эрүүл мэндэд учруулах хорт нөлөөлөл их, тухайн орчны агаар, хөрсний усыг бохирдуулдаг, нийтийг хамарсан халдварт өвчлөлийн эх үүсвэр болдог гэх мэт маш их хор хөнөөлтэй билээ. Тиймээс төвлөрсөн цэвэр, бохир усны шугамд холбогдсон сумын хувьд байгаль орчноо хамгаалах, халдварт өвчлөлийг бууруулах, бусад сумдад үлгэрлэх ажлыг эхлүүлэх чухал ажил гэж төслийг санаачилсан.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцсэн нийтийн бие засах газар байгуулж иргэдийн эрүүл, тав тухтай орчинд амьдрах эрхийг хангах, болзошгүй халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
ТӨСЛИЙН ҮР ДҮН: