ШҮДНИЙ КАБИНЕТ

ШҮДНИЙ КАБИНЕТ

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
     Ханбогд сумын Сум дундын эмнэлгийн шүдний кабинет нь 2009 оноос үйл ажиллагаа явуулж иргэдэд шүдний үзлэг, эмчилгээг тасралтгүй хүргэн ажиллаж байна. Эмнэлгийн барилга анх ашиглалтанд ороход шүдний кабинетийг ор, үзлэг, эмчилгээний тоног төхөөрөмжөөр тохижуулсан боловч одоогоор уг тоног төхөөрөмжүүд нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул эрүүл ахуй, эмчилгээний стандартад нийцсэн орчинг шинэчлэн бий болгох шаардлагатай болсон.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
      Шүдний кабинетийг шинэчлэн тохижуулах зорилго нь сумын иргэд, хүүхдүүд болон уул уурхайн ажилчдад эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан орчинд үйлчлэх, амны хөндийн өвчлөлийг бууруулах, мэргэжлийн эмч, сувилагчид тохилог орчинд ажиллахад дэмжлэг болох юм.
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖИЛ:
      Ханбогд сумын Сум дундын эмнэлгийн шүдний кабинетэд 7 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлсэн.
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Ханбогд сумын Сум дундын эмнэлгийн шүдний кабинет шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан.
  • Сумын иргэд, хүүхдүүд болон уул уурхайн ажилчид эрүүл ахуй, эмчилгээний стандартад нийцсэн орчинд үйлчлүүлж байна.
  • Иргэдийн амны хөндийн өвчлөлийг буурахад эерэг үр дүн гарна.
  • Шүдний мэргэжлийн эмч, сувилагч тогтвор суурьшилтай ажиллах, ур чадвараа дээшлүүлэх боломж бүрдсэн.
(+976) 7053-3578