“Стандарттай Ханбогд” төсөл

“Стандарттай Ханбогд” төсөл

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ

Ханбогд сумын ЗДТГ нь албан ёсны бүртгэлтэй болон хөдөлгөөнт 28,000 гаруй иргэдэд төрийн бүхий л салбарын үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхээр зорин ажилладаг. Тус ЗДТГ нь үйл ажиллагаандаа Олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015 стандартыг нэвтрүүлэн 19 үндсэн ажилтан, багийн Засаг дарга 5, гэрээт 5 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ажилтан, албан хаагчдынхаа ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулах байгууллагынхаа дотоод зохион байгуулалтыг сайжруулахаар энэхүү төслийг санаачилсан байна.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО

  • Ханбогд сумын ЗДТГ-ын дотоод тохижилтыг сайжруулахаас гадна ажилтан, албан хаагчдынхаа тав тухтай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ

  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Тамгын газарт тавилга, эд хогшил нийлүүлсэн.

ТӨСЛИЙН ҮР ДҮН

  • Ханбогд сумын ЗДТГ-ын албан хэрэгцээнд шаардлагатай, дутагдалтай эд зүйлсийг бүрдүүлсэн.
  • Албан хаагчдад тогтвор суурьшилтай, урам зоригтой, ажлын бүтээмж өндөртэй ажиллахад нь эерэг дэмжлэг болно.
  • Төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэхэд чухал нөлөө болно.