ХАНБОГД

 

 

“ХАНБОГД СУМЫН ҮЛЭМЖИЙН ЧАНАР СОЁЛЫН ТӨВД МОДОН ЭДЛЭЛ НИЙЛҮҮЛЭХ” ХӨТӨЛБӨР

 

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:

   Шинээр ашиглалтанд орсон “Үлэмжийн чанар” соёлын төв ард иргэдэд тав тухтай орчин бүрдүүлэх үүднээс эдэлгээтэй сайтай тавилга шаардлагатай байна.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

   Сумын соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгуулахад таатай орчин бүрдүүлэн зохион байгуулж байгууллагын өнгө үзэмжийг сайжруулж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэн үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх

ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

   Ханбогд сумын Үлэмжийн чанар соёлын төвд 11 нэр төрлийн 17 ш модон тавилга, хэрэгслийг үйлдвэрлэн нийлүүлнэ.

ХӨТӨЛБӨРИЙН ҮР ӨГӨӨЖ:

   Ханбогд сумын соёлын төвийн ажилчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, иргэд ая тухтай орчинд соёлын үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ.

ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 2018 оны3 дугаар сарын 15-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын 8 тоот тогтоолоор батлагдсан Зорилтот сумдад жил бүр олгох санхүүжилтийн хүрээнд “Ханбогд сумын үлэмжийн чанар соёлын төвд модон эдлэл нийлүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн
  • Ханбогд сумын ЗДТГ нь “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн “Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх удирдамж”, “Говийн Оюу хөгжлийг дэмжих санд ирүүлсэн саналыг хянан үзэх, үнэлэх, шийдвэр гаргах протокол”-д нийцүүлэн эрэмбэлэх, сонгон шалгаруулах ажлын хэсгүүдийн шийдвэрээр төслийг сонгон шалгаруулсан
  • “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” нь захиалагч Ханбогд сумын ЗДТГ болон хөтөлбөрийн хэрэгжүүлэгч иргэн Х.Лхагвасүрэнтй санхүүжилтийн гэрээ байгуулав
  • Ханбогд сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажил хүлээлцэх комиссын шийдвэрээр төслийн ажлыг хүлээж авсан
  • Хэрэгжүүлэгч иргэн Х.Лхагвасүрэн хөтөлбөрийн гэрээний ажлыг хугацаанд нь  чанартай гүйцэтгэн комисст хүлээлгэн өгснөөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын соёлын төвийн ажилчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, иргэд ая тухтай орчинд соёлын үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ.

“ХАНБОГД СУМЫН ҮЛЭМЖИЙН ЧАНАР СОЁЛЫН ТӨВД ХӨГЖИМ, ГЭРЛИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭХ” ХӨТӨЛБӨР

 

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:

   Шинээр ашиглалтанд орсон “Үлэмжийн чанар” соёлын төвд ард иргэддэд тав тухтай орчин бүрдүүлэх үүднээс хөгжим, тайзны гэрэлтүүлэг суурилуулах нэн шаардлагатай байна.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

   Сумын соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгуулахад таатай орчин бүрдүүлэн зохион байгуулахад шаардлагтай хөгжим, гэрэлтүүлгийг нийлүүлэн үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх

ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

   Ханбогд сумын “Үлэмжийн чанар” соёлын төвд 8 нэр төрлийн 15 ш хөгжим, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж нийлүүлнэ.

 

 

ХӨТӨЛБӨРИЙН ҮР ӨГӨӨЖ:

   Ханбогд сумын соёлын төвийн ажилчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, иргэд ая тухтай орчинд соёлын үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ.

 

ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын 8 тоот тогтоолоор батлагдсан, Зорилтот сумдад жил бүр олгох санхүүжилтийн хүрээнд “Ханбогд сумын үлэмжийн чанар соёлын төвд хөгжим, гэрлийн тоног төхөөрөмж нийлүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн
  • Ханбогд сумын ЗДТГ нь “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн “Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх удирдамж”, “Говийн Оюу хөгжлийг дэмжих санд ирүүлсэн саналыг хянан үзэх, үнэлэх, шийдвэр гаргах протокол”-д нийцүүлэн эрэмбэлэх, сонгон шалгаруулах ажлын хэсгүүдийн шийдвэрээр төслийг сонгон шалгаруулсан
  • “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” нь захиалагч Ханбогд сумын ЗДТГ болон хөтөлбөрийн хэрэгжүүлэгч иргэн Н.Баттулгатай санхүүжилтийн гэрээ байгуулав
  • Ханбогд сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажил хүлээлцэх комиссын шийдвэрээр төслийн ажлыг хүлээж авсан
  • Хэрэгжүүлэгч иргэн Н.Баттулга хөтөлбөрийн гэрээний ажлыг хугацаанд нь  чанартай гүйцэтгэн комисст хүлээлгэн өгснөөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын соёлын төвийн ажилчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, иргэд ая тухтай орчинд соёлын үйлчилгээгээр хангагдах нөхцөл бүрдэнэ.

 

 

 

“БИЗНЕС ХӨТӨЧ” ХӨТӨЛБӨР

 

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:

   Ханбогд сум уул уурхай, хил гааль түшиглэсэн томоохон суурин газар болон өргөжиж хүн амын төвлөрөл ихэссэнийг дагаад бизнес эрхлэх таатай орчин, нөхцөл бүрдсэн. Одоогийн байдлаар тус суманд бүртгэлтэй хязгаарлагдмал хариуцлагатай компани – 356, хоршоо-11, төсөвт байгууллага – 14, ОНӨААТҮГ- 3, төрийн бус байгууллага – 16, ЗБН-1 нийт 401 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийн удирдах  ажилтнуудад эдийн засаг, санхүүгийн талаар мэдлэг мэдээлэл өгөх, дэмжин туслах, чадавхжуулах шаардлагатай байна.

 

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

   Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад бизнесээ удирдан зохион байгуулах, төсөв, санхүүгийн талаарх мэдлэгээ сайжруулах, бизнесээ өргөжүүлэх, үр ашигтай ажиллахад нь дэмжлэг болох

 

 

ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

   6 удаагийн сургалтанд нийт 200 хүн хамрагдаж, худалдан авах ажиллагааны А3 сертификат-30 хүнд, нярвын үнэмлэх-20 хүнд шалгалтын дүнгээр олгоно

 

ХӨТӨЛБӨРИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • Хөтөлбөрт хамрагдсан иргэд, аж ахуй нэгж байгууллага нь бизнесээ удирдан зохион байгуулахад  төсөв санхүүгийн талаар мэдлэгтэй болж, бизнесээ өргөжүүлэх, үр ашигтай  ажиллахад дэмжлэг болно, ТБОНӨХБАҮХАТухай хуулийн хэрэгжилтийг ханган тендерийн үнэлгээний хороонд орох боломжтой гишүүдийн тоог нэмэгдүүлэх, мөн цаашлаад суманд  санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бие даасан нэгжтэй болох юм.

 

ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын 8 тоот тогтоолоор батлагдсан Зорилтот сумдад жил бүр олгох санхүүжилтийн хүрээнд “Бизнес хөтөч” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн
  • Ханбогд сумын ЗДТГ нь “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн “Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх удирдамж”, “Говийн оюу хөгжлийг дэмжих санд ирүүлсэн саналыг хянан үзэх, үнэлэх, шийдвэр гаргах протокол”-д нийцүүлэн эрэмбэлэх, сонгон шалгаруулах ажлын хэсгүүдийн шийдвэрээр хөтөлбөрийг сонгон шалгаруулсан
  • “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” нь захиалагч Ханбогд сумын ЗДТГ болон хөтөлбөрийн хэрэгжүүлэгч “Ханбогд хөгжлийн төлөө”ТББ-тай санхүүжилтийн гэрээ байгуулав
  • Хэрэгжүүлэгч “Ханбогд хөгжлийн төлөө”ТББ хөтөлбөрийн гэрээний ажлыг хугацаанд нь  чанартай хэрэгжүүлснээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэд, аж ахуй нэгж байгууллага нь бизнесээ удирдан зохион байгуулах  төсөв санхүүгийн талаар мэдлэгтэй болж, бизнесээ өргөжүүлэх, үр ашигтай  ажиллахад дэмжлэг болно. Түүнчлэн ТБОНӨХБАҮХАТухай хуулийн хэрэгжилтийг ханган тендерийн үнэлгээний хороонд орох боломжтой гишүүдийн тоог нэмэгдүүлэх, мөн цаашлаад суманд  санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бие даасан нэгжтэй болох юм.

 

 

 

“ЧАДВАРЛАГ СУРАГЧААС ОЮУНЛАГ ИРГЭН” ХӨТӨЛБӨР

 

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:

   Ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгох, өөрийгөө зөв илэрхийлж сурах, нийгэмд эзлэх тодорхой байр суурьтай хүн болж төлөвшихөд нь туслах үүднээс  хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар илтгэл, эсээ бичих, аливаа сэдвийн хүрээнд судалгаа хийж үр дүнг нь боловсруулах, бусдад танилцуулах, хэлэлцүүлэх, мэтгэлцэх зэргээр чадавхжуулах шаардлагатай байдаг.

 

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

Хөтөлбөрт хамрагдсан ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгох, өөрийгөө зөв илэрхийлж сурах, нийгэмд эзлэх тодорхой байр суурьтай хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх

ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

  • Ханбогд сумын ЕБС-ийн 9-11-р ангийн 7 бүлгийн 210 сурагчийг 3 сарын хугацаанд илтгэх  мэтгэлцэх, өөрийгөө тодорхой илэрхийлэх  чадварт сургана.
  • Сургалттай холбоотой үйл ажиллагаануудыг зохион байгуулна. (илтгэлийн болон эсээ бичлэгийн уралдаан, хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлэх)
  • Сурагчдын чадавх оролцооны судалгааг хийнэ.

ХӨТӨЛБӨРИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • Ханбогд сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад ярих, илтгэх, тодорхой сэдвээр илтгэл эсээ бичих дадал чадвар олгох, мөн сурагчдын багаар ажиллах, бие биеэсээ суралцах боломжийг нэмэгдүүлэх, тэднийг санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, соёлтойгоор мэтгэлцэж сурах, бусдыг сонсох чадварт сургана. Мөн тус сумын сургуулийн хэмжээний нийт ахлах ангийн сурагчдыг тодорхой боловсруулсан хөтөлбөр бүхий сургалтаар дээрх чадваруудыг эзэмшүүлж ярих, бичих, мэтгэлцэх чадварт үе шаттайгаар суралцуулж хөгжүүлнэ. 

 

 

ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын 8 тоот тогтоолоор батлагдсан Зорилтот сумдад жил бүр олгох санхүүжилтийн хүрээнд “Чадварлаг сурагчаас оюунлаг иргэн” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн
  • Ханбогд сумын ЗДТГ нь “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн “Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх удирдамж”, “Говийн Оюу хөгжлийг дэмжих санд ирүүлсэн саналыг хянан үзэх, үнэлэх, шийдвэр гаргах протокол”-д нийцүүлэн эрэмбэлэх, сонгон шалгаруулах ажлын хэсгүүдийн шийдвэрээр төслийг сонгон шалгаруулсан
  • “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” нь захиалагч Ханбогд сумын ЗДТГ болон хөтөлбөрийн хэрэгжүүлэгч “Оюуны-өргөө Ханбогд”ТББ-тай санхүүжилтийн гэрээ байгуулав
  • Хэрэгжүүлэгч “Оюуны-өргөө Ханбогд” ТББ хөтөлбөрийн гэрээний ажлыг хугацаанд нь  чанартай хэрэгжүүлснээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЕБС-ийн 9-11-р ангийн 7 бүлгийн 210 сурагчдын илтгэх, үзэл бодлоо зөв нээлттэй илэрхийлэх, багаар ажиллах чадварууд дээшилсэн

 

 

 

“ЖАРГАЛТАЙ ХҮҮХДҮҮД” ТӨСӨЛ

 

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:

   Ханбогд сум нь уул, уурхай, хил гааль, нүүрсний тээвэрлэлтийг түшиглэсэн томоохон төв суурин газар тул хүн ам олноор шилжин ирж суурьшсаар сумын хүн ам 10,000 гаруй болсон байна. Үүнээс шалтгаалан сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо жил ирэх тутам өсөн нэмэгдэж цэцэрлэгийн анги дүүргэлт жил бүр хэтэрдэг. Иймд бага насны хүүхдийг сурч боловсроход нь аюулгүй, тохилог орчинг бүрдүүлэх нэн шаардлагатай байна.

 

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

   Ханбогд сумын 21-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын дээврийг шинэчилж , вакуум цонх суурилуулан 2 анги шинээр нэмэгдүүлэн засварлах..

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

  • Вакуум цонх суурилуулах ажил
  • 2 ангийн модон шалыг паркетаар солих
  • 2 ангийн дээврийг засах

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

  • 3-5 ажлын байр шинээр нэмэгдэнэ
  • Багш, хүүхдүүд тохилог орчинд ажиллаж, сурах орчин бүрдэнэ
  • Сургалтын өмнөх боловсролын чанар, хүртээмж сайжирна

 

 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын 8 тоот тогтоолоор батлагдсан Зорилтот сумдад жил бүр олгох санхүүжилтийн хүрээнд “Жаргалтай хүүхдүүд” төслийг хэрэгжүүлсэн
  • Ханбогд сумын ЗДТГ нь “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн “Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх удирдамж”, “Говийн оюу хөгжлийг дэмжих санд ирүүлсэн саналыг хянан үзэх, үнэлэх, шийдвэр гаргах протокол”-д нийцүүлэн эрэмбэлэх, сонгон шалгаруулах ажлын хэсгүүдийн шийдвэрээр төслийг сонгон шалгаруулсан
  • “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” нь захиалагч Ханбогд сумын ЗДТГ болон төслийн гүйцэтгэгч Ханбогд сумын 21-р цэцэрлэгтэй санхүүжилтийн гэрээ байгуулав
  • Ханбогд сумын засаг даргын захирамжаар байгуулагдсан ажил хүлээлцэх комиссын шийдвэрээр төслийн ажлыг хүлээж авсан
  • Төслийн гүйцэтгэгч Ханбогд сумын 21-р цэцэрлэг гэрээний ажлыг хугацаанд нь  чанартай гүйцэтгэн комисст хүлээлгэн өгснөөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын 21-р цэцэрлэгт шинээр 3-5 ажлын байр бий болж багш, хүүхдүүд тохилог орчинд ажиллаж, сурах орчин бүрдэн сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмж сайжирсан.

 

 

 

“СЭТГЭМЖ” ХӨТӨЛБӨР

 

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:

   Сурагчдын оюуны спортоор хичээллэх сонирхлыг өдөөж, тэднийг аймаг, улс, тив, дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд оролцох боломжоор хангах, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэхэд урт хугацааны зохион байгуулалттай арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай.

 

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

   Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуульд даамны дугуйлан хичээллүүлэхэд шаардлагатай сандал, ширээ, техник хэрэгсэл, даам, бусад хичээлийн хэрэгслээр хангагдсан тохилог клубтэй болж, 1-9 дүгээр ангийн 840 сурагчид даамны спортоор хичлээллэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх, аливаа зүйлд хүлээцтэй хандах, зөв дүгнэлт шийдвэр гаргах зэрэг чадварыг төлөвшүүлэх

 

ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

  • Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуулийн 1 өрөөг тохижуулан даамны клуб нээж 1-9 дүгээр ангийн 840 сурагчдад 9 сарын хугацаанд 100 буудалт болон 64 буудалт даамны 640 цагийн сургалт зохион байгуулах,
  • Улаанбаатар хотод болох улсын чанартай тэмцээнд баг бэлтгэн 2 удаа оролцуулах.
  • Улаанбаатар хотоос сургагч багш урьж тэмцээнд оролцох сурагчдад 10 өдрийн сургалт зохион байгуулна

ХӨТӨЛБӨРИЙН ҮР ӨГӨӨЖ:

Сурагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх, аливаа зүйлд хүлээцтэй хандах, зөв дүгнэлт шийдвэрийг гаргах зэрэг чадваруудыг төлөвшүүлэх эерэг үр дүн гарах юм.

 

 

ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын 8 тоот тогтоолоор батлагдсан Зорилтот сумдад жил бүр олгох санхүүжилтийн хүрээнд “Сэтгэмж” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн
  • Ханбогд сумын ЗДТГ нь “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн “Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх удирдамж”, “Говийн Оюу хөгжлийг дэмжих санд ирүүлсэн саналыг хянан үзэх, үнэлэх, шийдвэр гаргах протокол”-д нийцүүлэн эрэмбэлэх, сонгон шалгаруулах ажлын хэсгүүдийн шийдвэрээр хөтөлбөрийг сонгон шалгаруулсан
  • “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” нь захиалагч Ханбогд сумын ЗДТГ болон хөтөлбөрийн хэрэгжүүлэгч иргэн Б.Төмөрбаатартай санхүүжилтийн гэрээ байгуулав

Хөтөлбөрийн хэрэгжүүлэгч иргэн Б.Төмөрбаатар гэрээний ажлыг хугацаанд нь  чанартай хэрэгжүүлснээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын сурагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газартай болов.

 

 

“ЗАЛУУСЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ” ХӨТӨЛБӨР

 

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:

   Залуучуудыг хөгжүүлэх төрийн бодлого болон уул уурхай түшиглэсэн сумын онцлогтой уялдуулан орон нутгийнхаа залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах, зөв дадал хэвшилд төлөвшүүлэх шаардлагатай байна.

 

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

  • Ханбогд сумын залуучуудыг уул уурхайн компанид ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор англи хэлний мэдлэгийг нь сайжруулах, хүнд машин механизмын мэргэжлийн үнэмлэхтэй сургалтан хамруулах, чадавхжуулах
  • Оюу толгойн уурхайн цогцолбороос Ханбогд сумын төв хүртэлх авто замын дагуух нөлөөллийн бүсийн иргэд, мал сүргийн эрүүл мэнд, амь насыг авто замаас үүсэх осол, аюулаас хамгаалах

 

 

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

  • FARO сургалтын төвөөс 5 хоногт 600 үйл үг цээжлүүлэх англи хэлний сургалт зохион байгуулах
  • Хөгжлийн шийдэл ТББ-аас гарааны бизнесийг дэмжих 2 хоногийн сургалт, гарааны бизнесийн дадал олгон хэвшүүлэх хөтөлбөр
  • Форум ланд сургалтын төвөөс 15-20 иргэдэд хөнгөлөлттэй үнээр уул уурхайн хүнд машин механизмын операторын  4-5 чиглэлээр мэргэжлийн үнэмлэхтэй сургалт, практик дадлага хөтөлбөр
  • Оюу толгойн уурхайгаас Ханбогд сумын төв хүртэлх авто замын дагуух 5-8 өрхийн иргэдэд зориулан авто замын осол,  эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар нөлөөллийн ажил зохион байгуулна

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

   Зорилтот бүлгийн залуус чадавхжиж, малчин иргэд авто замын осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй болсон байна.

 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн 2018-03-15-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын 8 тоот тогтоолоор батлагдсан Зорилтот сумдад жил бүр олгох санхүүжилтийн хүрээнд “Залуусын оролцоог нэмэгдүүлэх нь” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн
  • Ханбогд сумын ЗДТГ нь Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн “Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх удирдамж”, “Говийн оюу хөгжлийг дэмжих санд ирүүлсэн саналыг хянан үзэх, үнэлэх, шийдвэр гаргах проткол”-д нийцүүлэн эрэмбэлэх, сонгон шалгаруулах ажлын хэсгүүдийн шийдвэрээр төслийг сонгон шалгаруулсан
  • Говийн оюу хөгжлийг дэмжих сан нь захиалагч Ханбогд ЗДТГ болон хөтөлбөрийн хэрэгжүүлэгч Ханбогд залуусын нэгдэл ТББ-тай санхүүжилтийн гэрээ байгуулав
  • Хөтөлбөрийн хэрэгжүүлэгч Ханбогд залуусын нэгдэл ТББ гэрээний ажлыг хугацаанд нь  чанартай хэрэгжүүлснээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын зорилтот бүлгийн залуус чадавхжиж, малчин иргэд авто замын осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй болсон байна.

 

 

“ДЕКУПАЖ ГАР УРЛАЛ” ХӨТӨЛБӨР

 

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:

   Ажил орлогогүй, хөжлийн бэрхшээлтэй иргэд хямд өртөгтэй материалаар, гэртээ үйлдвэрлэл явуулан өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд декупаж урлалыг тохиромжтой гэж үзэн хөтөлбөрийн саналыг боловсруулсан бөгөөд Ханбогд суманд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байдаггүй тул орон нутгийн брэнд бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх боломжтой юм.

 

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

  • Ханбогд сумын хөдөлмөр эрхэлдэггүй, хөгжлийн бэрхшээлтэй 10 эмэгтэйг 10 хоногийн декупаж урлалын сургалтад хамруулна.
  • Сургалтад хамрагдсан хүмүүст батламж гардуулах
  • Сургалтаар хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргах

 

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:

  • Ханбогд сумын хөдөлмөр эрхэлдэггүй, хөгжлийн бэрхшээлтэй 10 эмэгтэйд 10 хоногийн хугацаанд декупаж урлалын чиглэлээр сургалт хийнэ
  • Сургалтад хамрагдсан хүмүүст батламж гардуулах
  • Сургалтаар хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргах

 

ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:

Зорилтот бүлгийн иргэд өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болно.

 

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын 8 тоот тогтоолоор батлагдсан Зорилтот сумдад жил бүр олгох санхүүжилтийн хүрээнд “Декупаж гар урлал” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн
  • Ханбогд сумын ЗДТГ нь “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-гийн “Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх удирдамж”, “Говийн Оюу хөгжлийг дэмжих санд ирүүлсэн саналыг хянан үзэх, үнэлэх, шийдвэр гаргах протокол”-д нийцүүлэн эрэмбэлэх, сонгон шалгаруулах ажлын хэсгүүдийн шийдвэрээр төслийг сонгон шалгаруулсан
  • “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” нь захиалагч Ханбогд сумын ЗДТГ болон хөтөлбөрийн хэрэгжүүлэгч Энх энгүүн хатад ТББ-тай санхүүжилтийн гэрээ байгуулав
  • Энх энгүүн хатад ТББ хөтөлбөрийн гэрээний ажлыг хугацаанд нь  чанартай хэрэгжүүлснээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын ажил эрхэлдэггүй, орлогогүй, хөгжлийн бэрхшээлтэй 10 эмэгтэй хаягдал цаас, сонин болон хямд өртөгтэй материалаар гар урлалын бүтээлүүд хийж сурах бөгөөд цаашлаад тэд өөрийн бичил бизнестэй болох боломж бүрдэх юм.