ХАНДИВ ТУСЛАМЖИЙН ЖУРАМ

“ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН”-ИЙН

ХАНДИВ,  ТУСЛАМЖИЙН УДИРДАМЖ     

 

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. 1. Говийн оюу хөгжлийг дэмжих сан” (ХДС)-аас хандив, тусламж олгоход баримтлах зарчим, үйл ажиллагаа, харилцааг зохицуулахад энэхүү удирдамжийн зорилго оршино.
  2. 2. Энэхүү удирдамж нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Хамтын ажиллагааны гэрээ, ХДС-ийн Санхүүжилтийн удирдамжид нийцсэн байна.

 

Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт

2.1  Энэхүү удирдамж дахь үг, хэллэгүүд нь Санхүүжилтийн Удирдамжид тодорхойлсонтой адил утгатай байна.

Өргөдөл гаргагч гэж Өмнөговь аймаг болон Түншлэгч сумдад харьяалалтай хандив, тусламж хүссэн хувь хүн, байгууллагыг хэлнэ.

Өргөдөл гэж Хандив, тусламж хүссэн хүсэлтийг хэлнэ.

Хамтын ажиллагааны гэрээ гэж 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Оюу Толгой ХХК, Өмнөговь аймаг болон Ханбогд сумын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг ойлгоно.

Хандив гэж ХДС-аас зорилтот бүлэгт тодорхой зориулалтаар, сайн санааны үүднээс олгох эд хөрөнгийн болон мөнгөн тусламжийг хэлнэ.

Тусламж гэж Өргөдөл гаргагчийн хэрэгжүүлж буй эсвэл зохион байгуулж буй үйл ажиллагаа, санаачилга, төсөл, хөтөлбөр гэх мэт ажилд туслах, дэмжихээр олгож байгаа бүх төрлийн дэмжлэгийг хэлнэ.

Санхүүжилтийн удирдамж гэж ХДС-ийн Санхүүжилтийн шалгуурыг оруулан Удирдах зөвлөлөөс баталсан ХДС-ийн Санхүүжилтийн удирдамжийг хэлнэ. 

ХДС гэж Хамтын ажиллагааны гэрээ болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн үүсгэн байгуулсан Говийн оюу хөгжлийг дэмжих сан гэх төрийн бус байгууллагыг  хэлнэ.

Хүлээн авагч гэж Говийн Оюу ХДС-аас хандив, тусламжийн санхүүжилтийг хүлээн авсан этгээдийг хэлнэ

Зорилтот бүлэг гэдгийг Санхүүжилтийн удирдамжийн 5 дугаар хэсэгт заасан утгаар ойлгоно.

Гурав. Хандив тусламжийн хөрөнгийн

эх үүсвэр,  түүний зарцуулалт

         3.1. Хандив, тусламжийн  эх үүсвэр нь Хамтын ажиллагааны гэрээний дагуу ОТ ХХК-аас ХДС-д олгох жил бүрийн санхүүжилтийн 1 (нэг) хувьтай тэнцүү байна

         3.2. Дараах бүсчлэн эрэмбэлсэн байдлаар Өргөдөл гаргагчийг давуу эрхтэй авч үзнэ.

  1.        3.2.1 Түншлэгч сум: Ханбогд, Баян-Овоо, Манлай, Даланзадгад;
  2.       3.2.2 Бусад сум: Булган, Сэврэй, Баяндалай, Ноён, Цогт-Овоо, Номгон,  Цогтцэций, Гурвантэс, Хүрмэн, Мандал-Овоо, Ханхонгор сум.

        3.3. ХДС-ийн Удирдах зөвлөл өөрөөр шийдвэрлээгүй бол хандив, тусламжийг Өмнөговь аймагт зориулах ба дараах зорилгоор олгоно. Үүнд:

    1. Орон нутгийн засаг захиргаа болон бусад холбогдох байгууллагаас зохион байгуулж буй олон нийтийг хамарсан урлаг, спортын арга хэмжээ,
    2. Өмнөговь аймгийн хэмжээнд зохион байгуулж буй /ОТ ХХК, Өмнөговь аймаг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний сэдэвчилсэн хавсралтад дурдсан чиглэлийн хүрээнд болж байгаа буюу/ шинжлэх ухаан, соёлын өв, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах тухай олон нийтэд мэдлэг, мэдээлэл олгох хурал, зөвлөгөөн,
    3. Сумын түүхэн тэмдэглэлт ой;
    4. Овоо тахилга зэрэг уламжлалт соёл, зан заншлын үйл ажиллагаа;
    5. Аюулт үзэгдэл, ослын улмаас учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаа.

Дөрөв. Хандив, тусламж олгох

үндсэн нөхцөл, шаардлага

  1.  

        4.1 Хандив, тусламжийн  Өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг дагаж мөрдөнө:

             4.1.1. ХДС-гийн Хандив, тусламж хүсэх маягтыг бүрэн бөглөх (Хавсралт I);

             4.1.2. Санхүүжилт хүлээн авснаас хойш 30 (гуч) хоногийн дотор Хандив, тусламжийг зарцуулах  ажлыг эхлүүлэх;

             4.1.3.Хүлээн авсан хандив, тусламжийн зарцуулалтын тайланг тухайн арга хэмжээ зохион байгуулсан, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж дууссанаас хойш хоёр долоо хоногийн дотор ХДС-д өгөх.

  1.  

       4.2. Доор дурдсан чиглэлээр хандив, тусламж олгохгүй, өргөдөл хүлээн авахгүй. Үүнд:

             4.2.1. Шашин эсвэл улс төрийн үйл ажиллагааг дэмжих зорилготой,

             4.2.2. Өмнөговь аймагтай хамтран ажилладаггүй Өмнөговь аймагт харьяалалгүй хуулийн этгээд, байгууллагын өргөдөл,  

             4.2.3. Байгууллагын үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр,

             4.2.4. Хувь хүний гадаад, дотоодын аялал, эмчилгээний болон бүх төрлийн уралдаан тэмцээнд оролцох зардал,

             4.2.5. Хэрэгжиж эхэлсэн хандив, тусламжийн болон бусад үйл ажиллагаа (нэмэлт санхүүжилт хэрэгтэй болсон буюу санхүүжилт дутсан аливаа үйл ажиллагаа),

             4.2.6. Алдагдлаа нөхөх болон яаралтай санхүүжилт хүссэн эсвэл төлөвлөсөн хүсэлт,

             4.2.7. Авлигын шинж чанартай байх магадлалтай аливаа үйл ажиллагаа.

 

Тав. Хандив, тусламж хүссэн өргөдөл материалыг

хүлээн авч шийдвэрлэх

  1.  

       5.1. Өргөдөл гаргагч нь “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-ийн Хандив, тусламж хүсэх маягтыг бүрэн бөглөж, шаардлагатай материалыг хавсарган өгнө.

      5.2. ХДС-ийн Удирдах зөвлөлөөс Удирдах зөвлөлийн хоёр гишүүн (Удирдах зөвлөлийн ОТ ХХК-ийн нэг төлөөлөгч, Орон нутгийн нэг төлөөлөгч) болон Итгэмжлэгдсэн зөвлөхийг оролцуулан “Хандив, тусламжийн хороо” байгуулах ба тус хороо нь энэхүү удирдамжийн 6 дугаар зүйлд зааснаас бусад чиглэлээр хандив, тусламж  олгох талаар шийдвэр гаргах  эрхтэй байна.

       5.3. ХДС-гийн Гүйцэтгэх захирал нь энэ журмын 6.1-д заасан хандивын хүсэлтийг шийдвэрлэх эрхтэй ба тус заалтад зааснаас бусад хандивын хүсэлтийг Хандив, Тусламжийн удирдамжид нийцэж байгаа эсэхийг үнэлэн, холбогдох танилцуулга бэлтгэн өргөдлийн материал бүрэн бүрдсэнээс хойш ажлын гурав хоногийн дотор “Хандив, тусламжийн хороо”-нд хүргүүлнэ.

     5.4. Хандив, тусламжийн хорооны гишүүд нь тухайн хандив, тусламжийг олгох эсэх саналаа Гүйцэтгэх захиралд ажлын  тав хоногт багтаан ирүүлэх ба ердийн олонхын саналаар тухайн хандив, тусламжийг олгох эсэхийг шийдвэрлэнэ.

        5.5. Хандив, тусламжийн хорооны шийдвэрийг Гүйцэтгэх захирал өргөдөл гаргагчид ажлын хоёр хоногт багтаан мэдэгдэнэ.

       5.6. ХДС-д ирүүлсэн хандив, тусламжийн өргөдөл, түүнийг шийдвэрлэсэн байдал, олгосон хандив, тусламжийн зарцуулалтын тайланг Гүйцэтгэх захирал боловсруулж,  “Хандив, тусламжийн хороо”-д танилцуулсны дараа  ХДС-ийн Удирдах зөвлөл болон Харилцааны хороонд тайлагнана.

        5.7. Тухайн жилийн хандив, тусламжийн зарцуулалтын тайланг ХДС-гийн үйл ажиллагааны тайлантай хамт олон нийтэд мэдээлнэ.

      5.8. ХДС (буюу Санг төлөөлөн Гүйцэтгэх захирал) нь Өргөдөл гаргагчтай хандив, тусламж олгох гэрээг байгуулах бөгөөд олгох хандив, тусламжийн хэмжээ, зорилго, тайлан мэдээ гаргах шаардлага, гэрээ, энэхүү удирдамжийн заалтыг зөрчсөн тохиолдолд хандив, тусламжийг буцаан төлөх үүрэгтэй холбоотой нөхцөлүүдийг гэрээнд тусгасан байна.   

       5.9. Хандив, тусламжийг уг ажил, арга хэмжээний хэрэгжилтийн онцлог, үе шатны гүйцэтгэлтэй уялдуулан бүрэн болон хэсэгчлэн олгож болно.

       5.10. ХДС нь олгохоор батлагдсан хандив, тусламжийг Өргөдөл гаргагчтай байгуулсан гэрээг үндэслэн тухайн иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкин дахь дансанд шилжүүлэн олгоно.

 

Зургаа. Хандив, тусламжийн хэмжээ

  1.  

     6.1. ХДС-ийн Удирдах зөвлөл өөрөөр шийдвэрлээгүй бол Өргөдөл гаргагчид олгох хандив, тусламжийн дээд хэмжээ нь хандив, тусламжийн зорилго, ач холбогдол, нийгэмд үзүүлэх цар хүрээ, үр өгөөжөөс шалтгаалж дараах хязгаартай байна. Үүнд:

            6.1.1. Аймгийн наадам, түүхэн тэмдэглэлт ойд-15,000,000 хүртэлх төгрөг;

            6.1.2. Түншлэгч сумын түүхэн тэмдэглэлт ойд-10,000,000 хүртэлх төгрөг;

            6.1.3.  Бусад сумын наадам, түүхэн тэмдэглэлт ойд-5,000,000 хүртэлх төгрөг;

            6.1.4. Түншлэгч сумдын наадамд- 5,000,000 хүртэлх төгрөг

            6.1.5. Улс, бүсийн хэмжээний уралдаан тэмцээнийг Өмнөговь аймагт зохион байгуулахад 5,000,000 хүртэлх төгрөг;

            6.1.6. Түншлэгч сумдын Овоо тахилга зэрэг уламжлалт арга хэмжээнд 500,000 хүртэлх төгрөг (нэг овоонд);

            6.1.7. Сумын хэмжээний тэмээний уралдаан зэрэг уламжлалт арга хэмжээнд- 3,000,000 хүртэлх төгрөг;

            6.1.8. Аймгийн хэмжээний тэмээний уралдаан зэрэг уламжлалт арга хэмжээнд- 5,000,000 хүртэлх төгрөг.

Долоо.

Хандив, тусламжийн  үйл ажиллагаанд хяналт тавих

     7.1. ХДС-ийн хандив, тусламжийн зарцуулалтын үйл ажиллагааны хяналтыг Гүйцэтгэх захирал хэрэгжүүлж, Удирдах зөвлөлд тайлагнана.

     7.2. Хандив, тусламжийг зориулалтын дагуу зарцуулж буй эсэхэд Хандив тусламж хариуцсан ажилтан хяналт тавина.