Манлай сум нь нийт 308 ахмад настантай. 2019 онд шинэ ахмадын өргөөг барьж ашиглалтад оруулсан. Сумын ахмадын хороо нь өөрийн гэсэн санхүүжилт төсөв байхгүй зөвхөн ахмадуудын өгсөн хандиваар санхүүждэг.
Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанаржуулах, жирэмсний хяналтыг сайжруулах, жирэмсний эрт хяналтыг нэмэгдүүлэх, дутуу төрөлт, нярайн эндэгдлийн түвшин бууруулах зорилтын хүрээнд энэ төрлийн сургалт, мэдээлэл, сурталчилгааг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна.
Хүүхдийн хөгжлийн 3-5 нас бол хүний амьдралын хамгийн чухал нас гэж үздэг. Бага наснаасаа дуу хөгжимд дуртай, хөгжмийн боловсрол эзэмшсэн, хөгжмийн мэдрэмж сайтай хүүхдийн сэтгэн бодох чадвар илүү хөгждөг байна.
“Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн 2 дугаар зүйлд “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартын шаардлага хангасан зориулалтын байр, гал тогоо, тоног төхөөрөмж, мэргэжлийн хүний нөөцтэйгөөр явуулна” гэж заасан.
Манлай сумын эрүүл мэндийн төв нь 1938 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 21 ажилтантайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Манлай сумын болон явуулын иргэдэд үзүүлж байна.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж байгаагаас үүдэн дэлхийн агаарын дундаж температур өнгөрсөн 140 жилийн хугацаанд 1.0 градус орчим дулаарчээ гэж дүгнэдэг.