Манлай сумын хэмжээнд 562 ахмад настан амьдардаг. Эдгээр ахмад настнуудаас амьдрах орчноо сайжруулах, залуу хойч үедээ сурч, хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлэх санал санаачилга гаргасан.
Манлай сумын баруун хойд хэсэгт наадмын талбайтай зэргэлдээ 175м*50м хэмжээтэй талбайд мод тариалсан. Уг модны талбай нь услалтын системд холбогдоогүй тул ёмкостьтой автомашинаар ус зөөж усалдаг. Зөөврийн усаар услахад тээвэр шатахууны зардлаас эхлээд урсгал зардал өндөр гардаг. Иймд шинээр байгуулсан модны талбай болон наадмын талбайг усалгааны нэгдсэн системд холбох шаардлага үүсэж байна.
Сумын төвийн ашиглагдаагүй талбайг ашиглан ногоон төгөл байгуулснаар хүрээлэн байгаа орчны экологийн тэнцвэрийг хадгалж, хүн ард эрүүл амьдрах таатай орчныг бүрдүүлэхийн хамт байгалийн болзошгүй үер усны болон ган зудын аюулыг бууруулахад онцгой ач холбогдолтой.