Квот хөтөлбөрүүд

Квот хөтөлбөрүүд

“ГЭРЭЛТ САМБАР” ТӨСӨЛ

Төрийн болон орон нутгийн мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэхийн тулд орчин техник технологийг нэвтрүүлэх.

“АНГИЛАН ЯЛГАХ ХОГИЙН САВ НИЙЛҮҮЛЭХ” ТӨСӨЛ

Иргэд хог хаягдлыг зөв ангилан ялгаж цэвэр орчин, эрүүл аюулгүй амьдрах нөхцөл бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

“СПОРТ ЗААЛНЫ ЗАСВАР” ТӨСӨЛ

Гурвантэс сумын спорт заал нь 2006 онд баригдсан, сумын хүүхэд залуучууд, иргэд спортоор хичээллэх болон бусад олон нийтийн үйл ажиллагаанд байнга ашиглагддаг чухал объект

“УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ” ТӨСӨЛ

Хилийн цэргийн 0166-р анги нь Гурвантэс сумын нутагт, сумын төвөөс 45км-т байрладаг бөгөөд төрийн тусгай албан хаагчдаас гадна орон нутгийн иргэд, хил хамгаалахад туслах хүчний гишүүдийн туслалцаатайгаар хил хамгаалалтыг зохион байгуулдаг тул тус зөвлөлийн гишүүд үүргээ гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх.

“ЭРҮҮЛ ИРГЭН ТЭСИЙН ИРЭЭДҮЙ” ТӨСӨЛ

Гурвантэс сумын спорт зааланд хүүхэд, залуучууд өөрсдийн дуртай спортоор хичээллэн эрүүл чийрэг, өөртөө итгэлтэй тэсийн ирээдүй болсон иргэдийг спортоор төлөвшүүлэх орчин нөхцөл бүрдүүлэх.

“ГУРВАН ТЭГШИЙН СҮҮТЭЙ БУРХАД” ТӨСӨЛ

Гурвантэс сумын 70 жилийн ойг тохиолдуулан тус сумын ахмад настай ээжүүдийн түүхийг эмхэтгэн ном болгох байдлаар хувь хүмүүс төдийгүй сумын түүхийн нэгэн хэсгийг баримтжуулах.

“ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ЦАХИМ МАШИН” ТӨСӨЛ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Морин заг баг буюу Шивээ хүрэн хилийн боомт нь засаг захиргааны нэгжээс алслагдсан байрлалтай учир тэнд амьдардаг сумын уугуул болон уул уурхайн компани, хил гаалийн байгууллагад ажилладаг иргэд, хилийн боомтоор зорчих иргэд төрийн зарим үйлчилгээг яаралтай авахад бэрхшээлтэй байдаг тул төрийн үйлчилгээг шуурхай авах нөхцөл бүрдүүлэх шаардлагатай.