“Мөнх ногоон Галба” ТББ нь Гурван талт зөвлөлийн санаачилгаар 2018 онд үйл ажиллагаагаа эхэлж говь нутгийн уул ус, ургамал, амьтны мөнхийн таатай орчныг өвлүүлэн үлдээх эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Ханбогд сумын Гавилууд багийн иргэн Т.Базарсад нь 2008 оноос эхлэн модны цех ажиллуулан гэрийн модон эдлэл хийж сумын иргэддээ, Оюу толгойн уурхайд модон гадас хийж нийлүүлж ирсэн гарын ур дүй, туршлагатай хүн юм.
Ханбогд сумын хүн ам жил ирэх тутам өссөөр байгаа. Үүнтэй холбоотой улс, орон нутаг, төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр тус суманд цэвэр бохир усны төвлөрсөн системийг бий болгож шугам сүлжээний өргөтгөлийг шат дараатай хэрэгжүүлж ирсэн.