Манлай сумын уугуул иргэн, Төр нийгмийн ахмад зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Ж.Цохио агсны “Манлай сайхан нутаг” шүлгийг баяжуулж, шинэ дуу бүтээн сумын түүхт 100 жилийн ойгоор үзэгч олонд толилуулах,
Монгол улсын үндэсний спортын “Нумт харваа” нь орон нутагт үүсгэн байгуулагдаад жил гаран болж байна. Энэ спортоор 40 ахмад настан хичээллэж улс, аймаг, бүсийн тэмцээнд амжилттай оролцсон.
Музей нь нийгмийн хөгжилд үр нөлөө үзүүлэхүйц олон нийтэд зориулагдсан, байнгын үйл ажиллагаатай, ашгийн төлөө бус байгууллага
2004 оноос эхлэн Монгол улсад цэвэр цусны импортын англи, араб үүлдрийн үржлийн адуунуудыг монгол адууны хурдлах чадварыг сайжруулагчаар ашиглаж эхэлснээс үүдэн эрлийз ба монгол адуунуудын хурдны зөрүү гарч монгол адуу эрлийз сайжруулсан адуутай уралдахад хүндрэлтэй болсоор үндэсний баяр наадмын хурдан морины уралдаан зохион байгуулахад зөрчилдөөн гарах болсон.
Манлай сум байгуулагдахаас өмнө Эетэй бээлийн хошуу нэртэй байсан ба 1732-1922 онуудад 9 ноён үе залгамжлан захирч ирсэн түүхтэй
Өмнөговь аймгийн Манлай сумын үндэс нь одоогоос 290 гаруй жилийн тэртээд тавигдсан ба 1732-1922 оныг хүртэл Эетэй бээлийн хошуу нэртэйгээр түүхийн он жилүүдэд бичигдсэн байдаг
Манлай сум нь 1924 онд байгуулагдсан ба 2024 онд түүхт 100 жилийн ой тохиож байна. Түүхт ойг угтан сум орон нутгийн иргэдийн ёс заншил, байгаль цаг уур, орон нутгийн онцлог, алдар суутай хүмүүс, мал сүрэг, түүх соёлын үнэт биет болон биет бус өвийг олон нийтэд сурталчлах, түгээх, баримтжуулан авч хойч үедээ хадгалуулан үлдээх зорилготой.
Сум орон нутагт уул уурхай, бүтээн байгуулалт эрчимтэй хийгдэж байгаа энэ үед эдийн засаг, нийгмийн өөрчлөлт соёлын биет болон бие бус өв, түүх уламжлалд нөлөөллөө үзүүлж байна.
Манлай сумын 15 дугаар цэцэрлэг нь 2019 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр барьсан 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулан нийт 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар сумын төвийн хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна.
Өмнөговь аймаг нь 2019 оныг “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлтийг дэмжих жил”, салбарын хүрээнд “Соёл урлагийн салбарыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан соёлын биет болон биет бус өвийг хойч үедээ өвлүүлэх, хадгалж хамгаалах аяныг эхлүүлээд байна. Энэ аяны хүрээнд Манлай сумын соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалах, хойч үедээ таниулах, өвлүүлэх ажлуудыг хийж байна.