Ард иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, чанартай хүргэх, төрийн үйлчилгээнд чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг хэрэгжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх зорилго зорилтыг улс, аймгийн хэмжээнд дэвшүүлж байгаа өнөөгийн нөхцөлд сумын ЗДТГ нь төрийн үйлчилгээндээ энэхүү стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх нь чухал юм.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь сум орон нутгийн хөгжлийн бодлого чиглэлийг тодорхойлж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг иргэний төлөөллийн байгууллага тул үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хангаж тэдний санал хүсэлтийг шийдвэр гаргах, хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа тусгах, уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах, иргэдийн хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, сургалт мэдээлэл зохион байгуулах хэрэгцээ шаардлага өндөр байдаг.