Мандал-Овоо сумын Ерөнхий боловсролын сурагчдаас авсан сэтгэл ханамжийн судалгаанд сурагчид хичээл давтах зай талбай бага, номын сан хэтэрхий жижиг гэсэн санал гарсан
Мандал-Овоо сум нь 2023 оны жилийн эцсийн байдлаар 566 өрхийн 1515 хүн амтай байна. Сумын ЗДТГ-аас сумынхаа малчдын амьжиргааг дэмжих зорилгоор мах, махан бүтээгдэхүүн хадгалах хөргүүр, гүн хөлдөөгч зоорь худалдан авах төслийг санаачилсан.
Мандал-Овоо сумын Ерөнхий боловсролын сургууль нь 2024-2025 онд 5-6 дугаар ангидаа “PEARSON” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад сургалтын хэрэглэгдэхүүн, орчин нөхцөл дутагдалтай байна.
Дизайн технологийн кабинет нь Ерөнхий боловсролын сургуульд кабинет, лаборатори ашиглах нийтлэг журмын шаардлагын дагуу сурагчид өдөр тутамдаа ашиглах багаж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдсан байх ёстой
Сумын спорт зааланд сумын төвийн иргэд, малчид, хүүхэд багачуудын дунд урлаг, спортын бүхий л үйл ажиллагаа зохион байгуулагддаг.
Сум орон нутгийн эрүүл мэндийн байгууллага нь ард иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлж аливаа эрүүл мэндийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг чиглэлийг хэрэгжүүлдэг.