Номгон сум нь соёл, урлагийн салбараас төрөн гарсан алдартан гавьяатан олонтой, соёлын өвөө уламжлуулан хөгжүүлж байна.
Номгон сумын цэцэрлэг нь 2009 онд 100 хүүхдийн хүчин чадалтай шинэ хичээлийн байрандаа орж хамран сургах тойргийн 213 хүүхдийн 100 хүүхдийг өдрийн ангидаа 4 бүлэгтээ хүлээн авч хамруулан сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэн сургалт үйл ажиллагаагаа зохион байгуулан ажиллаж байна
Номгон сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус сум нь Монгол улсын өмнөд цэгийн сум бөгөөд унаган байгаль, түүхийн өв соёл ихтэй, мал аж ахуйн 5 баг, газар тариалангийн 2 цэг, хилийн 3 заставтай төрийн үйлчилгээ хүргэх томоохон нэгж талбартай нутаг юм.