Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тодорхойлолтын дагуу тусгай хэрэгцээт иргэдийн тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настнууд ордог байна. Өмнөговь аймгийн хувьд 65,645 иргэн байгаагаас 2018 оны байдлаар 8.7% -нь 55‑аас дээш насны иргэд, мөн 1694 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.