Цогт-Овоо сумын сургуулийн 80 хүүхдийн дотуур байр нь 2015 онд ашиглалтанд орсон бөгөөд ашиглалтанд орсон цагаас дотоод тохижилтын ажил хийх бололцоо олдоогүй бөгөөд дотуур байрны хүүхдийн орны хүрэлцээ муу байна.
Өмнөговь аймгийн “Өрх гэр бүлийн хөгжлийн жил”-ийн хүрээнд, мөн сумын хөгжлийн бодлоготой уялдуулан зорилтот бүлгийн эмзэг ядуу өрхийн иргэдийн амьдрах орчин нөхцөл, орчны тохижилтыг сайжруулан жорлон, муу усны газрын нөөц бололцоогүй болсон
Цогт-Овоо сумын 9 ортой 2 давхар эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг сумын иргэдэд үзүүлдэг. Цогт-Овоо сум нь Даланзадгад сум, Улаанбаатар хот хоёрыг холбосон засмал зам дагуу байрладаг тул бусад сумдаас авто тээврийн осол аваар гарах нь илүү байдаг бөгөөд жил ирэх тусам осол аваарын тоо нэмэгдсээр байна.
Аймаг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасны дагуу Цогт-Овоо сум нь сар бүр зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн ажил зохион байгуулж уулзалт, хүлээн авалт хийх, мөн бусад нийтийг хамарсан үйл ажиллагааг иргэний танхимдаа зохион байгуулдаг.