Сэврэй сум нь 600 гаруй өрх, 2030 иргэнтэй. 2022 онд Сэврэй сумын соёлын төвд төр, хувийн хэвшлийн хурал зөвлөгөөн, урлаг, соёлын тоглолт, уралдаан, тэмцээн зэрэг 83 удаагийн арга хэмжээг зохион байгуулсан байна.
Монгол улсад явагдсан нийгмийн шилжилтийн үе болон дэлхийн дахины даяарчлал, соёлын глобалчлал нь монгол гэр бүлийн бүтэц, хэв маягт ихээхэн өөрчлөлтийг авчирч байгаа нь ажиглагдаж байна.