Элсний волейболын спорт нь олимпын спортын төрөлд ордог ч манай улсад тэмцээн зохион байгуулдаггүйгээс шалтгаалан элсний волейбол тоглодог хүмүүс цөөхөн, бараг тоглодоггүй гэж хэлэхэд хилсдэхгүй.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 26-р цэцэрлэг нь 2016 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр баригдсан. Тус цэцэрлэг нь Даланзадгад сумын 2 багт харьяалагдах Хан-Уул, Баруун сайхан, Гурван сайхан хороолол, Зуслан, Төгөл Б гэсэн гудамжинд байрлах 314 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог.
Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн дотуур байр нь 1971 онд ашиглалтад орсон. Жил бүр 90-110 хүүхэд хүлээн авч 12-р ангийн 30-47 сурагчийг төгсгөдөг.
2020 онд Даланзадгад сумын сургууль, цэцэрлэгийн насны хүүхдийн 72.2% нь шүдний өвчтэй, 11.4% нь шүдний зуулт, шүдний эгнээ тэгш бус, шүд орсгой зэрэг гажигтай байсан.