Манлай сумын ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, бага сургууль, спорт заалны ариун цэврийн өрөөний цэвэр усны шугам, жийрэг элэгдэн, ашиглалтын шаардлага хангахгүй болсон учраас ариун цэврийн өрөөг ашиглахгүй байна. Ариун цэврийн өрөөг засварлан, ашиглалтад оруулах шаардлагатай
Өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг болох гэр бүл салалтаас болж хүүхэд хамгийн ихээр хохирдог. Иймд иргэдэд гэр бүл төлөвлөлт, түүний талаар ойлголт өгөх, мөн гэр бүлийн харилцаа, тогтвортой байдлын талаар гэр бүлийн боловсрол олгох шаардлага үүсээд байгаа юм.
Манлай сумын шатрын клуб нь тус сумын сурагчдад шатрын сургалт явуулдаг ба одоогийн байгаа ширээнүүд стандарт шатрын хөлөг нарийддаг тул 2 ширээ нийлүүлж нэг шатар өрөөд тоглуулахаар сургуулийн насны болоод цэцэрлэгийн хүүхдүүдэд ширээ нь өргөдсөнөөс, шатар тоглох явцад ширээ нь салж шатраа бутрааж эвдэлдгээс гадна хүүхдэд маш тухгүй тул анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй.
Манлай сумын эрүүл мэндийн төв нь сумын нийт 2632 хүн амд эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай чанартай хүргэж ажиллах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Манлай сумын ерөнхий боловсролын сургуульд энэ хичээлийн жилд 386 сурагчтай бөгөөд аймгийн хэмжээнд 9 жилийн сургалттай сургуулиудаас хамгийн олон суралцагчтай сургууль юм.