ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судалгааны баг 2020 онд Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт хайгуул, угсаатны зүйн судалгаа хийж гүйцэтгэсэн
Булган сумын иргэдэд зориулсан баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах тусгай байгууламжгүйгээс болж гэр бүл болох гэсэн залуу хосууд гэрлэлтийн ёслолын үйл ажиллагааг сумаасаа хол зохион байгуулах, сум орон нутагт уламжлалт баяр ёслол тэмдэглэх, шагнал гардуулах болон бусад хүндэтгэлийн үйл ажиллагааг зохистой байдлаар зохион байгуулж чадахгүй байгаа.
Булган сумын соёлын төвийн дэргэдэх музей 1975 онд сумын клубийн өрөөнд байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байсан боловч 1987 онд клуб шатаж музейн үзмэрүүд устаж үгүй болсон.
Урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулж концерт, жүжиг, тоглолт тавихад зориулалтын хувцас хэрэглэл зайлшгүй шаардлагатай.