Квот хөтөлбөрүүд

Квот хөтөлбөрүүд

ГАДАА ТАЛБАЙН ЗАСВАР БА ТОГЛООМ

Баяндалай сумын 13-р цэцэрлэгийн тоглоомын талбай нь 2012 онд ашиглалтад орсон бөгөөд одоогоор тоглоомуудын зарим нь эвдэрсэн, хамгаалалтын резин талбай элэгдэж хуурсан юм.

ИРГЭНИЙ ТАНХИМ АЛДРЫН БУЛАН

Баяндалай сум нь 2100 хүн амтай, засаг захиргааны 3 багтай, Улаанбаатар-Өмнөговь- Баяндалай-Гурвантэс сумын хатуу хучилттай автозамаар холбогдсон, аялал жуулчлалын бүс нутаг дахь сум юм.

ХОС ХАЯГТАЙ БАЯНДАЛАЙ

Баяндалай сум нь 1923 онд байгуулагдсан. Сүүлийн жилүүдэд тус сумын төвд цөөнгүй барилга байгууламжууд шинээр баригдаж байгаа бөгөөд сумын төвийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, барилга байшин нь нэгдсэн зохион байгуулалттай хаягжилт байхгүйгээс эмнэлгийн болон галын аюулгүй байдлын түргэн тусламжийн дуудлага цаг хугацаандаа очиж тусламж үзүүлэх, бусад ажлын зохион байгуулалт хийх, гаднын хүмүүс зорьсон газраа хаягаар эрж олох, гэмт хэргийн зөрчлийн мэдээлэл хүргэх, мэдээллийн мөрөөр ажиллах, эрэл хайгуул хийх гэх мэт маш олон үйл ажиллагаанд хүндрэл чирэгдэл гардаг.

СУМЫН ТӨВИЙН КАМЕРЖУУЛАЛТ

Баяндалай сум нь Өмнөговь аймгийн баруун талын Ноён, Сэврэй, Гурвантэс сумд орох орон нутгийн төв засмал замын дагуу байршилтайгаас шалтгаалан орон нутгийн иргэд, уул уурхайн ажилчид, гадаад дотоодын аялагч гэх мэт зорчин өнгөрөх, буудаллах хүн амын хөдөлгөөн ихтэй сум юм.

ӨВЛИЙГ ӨНӨТЭЙ ДАВЪЯ

Баяндалай сумын төвлөрсөн дулаан хангамжийн эх үүсвэрийн ШГ маркын 2 ширхэг тогоог 2018 онд ашиглалтад оруулсан.

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭВЖЭЭ

Бөхийн спорт нь хүч, оюун ухаан бяраараа тодорхой дүрэм, журмын дагуу эсрэг талаа унагаадаг хоёр хүний хооронд өрсөлддөг тэмцээн юм.

ЖУРМЫН ХАШАА

Баяндалай сумын цагдаагийн хэсгийн барилга 2012 онд баригдаж ашиглалтад орсон бөгөөд анх ашиглалтад орох үеэсээ журамлагдсан машины болон үйлчлүүлэгчдийн авто машины зогсоолгүй, гадна хашаа, ногоон байгууламж хангалтгүй байсаар байна.

Соёлын төвийн дотор тохижилт

Баяндалай суманд 2020 онд 280 хүний суудалтай соёлын төвийн барилга баригдаж ашиглалтанд орсон. Тус барилгын дотор тохижилтыг төслийн санхүүжилтээр шийдвэрлэх шаардлага тулгарсан.