Өмнөговь аймаг нь 2019 оныг “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлтийг дэмжих жил”, салбарын хүрээнд “Соёл урлагийн салбарыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан соёлын биет болон биет бус өвийг хойч үедээ өвлүүлэх, хадгалж хамгаалах аяныг эхлүүлээд байна. Энэ аяны хүрээнд Манлай сумын соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалах, хойч үедээ таниулах, өвлүүлэх ажлуудыг хийж байна.