Баяндалай сумын төвд стандартын шаардлага хангасан хүүхэд залуучуудын спортын тоглоом болон бие бялдар чийрэгжүүлэх хэрэгсэл байдаггүй тул сумын хүүхэд залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, бие бялдар, гоо зүй, эрүүл мэндэд нь анхаарахад дэмжлэг үзүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор төслийг санаачилсан.
Баяндалай сумын төв нь гудамжны гэрэлтүүлэггүй. Үүнээс шалтгаалж иргэд осол бэртэлд өртөх, нохойд уруулах, гэмт хэрэг гарах гэхчлэн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учрах нь элбэг байдаг