Квот хөтөлбөрүүд

Квот хөтөлбөрүүд

БҮЙЛСЭН БАГИЙН НУТАГТ МАЛ УГААЛГЫН ВАНН БАРИХ

Сэврэй сумын Бүйлсэн багийн нутагт мал угаах, эрүүлжүүлэх үйл ажиллагаа хийгдэхгүй байгаа бөгөөд ган зуд тохиолдсон жилүүдэд малын ашиг шим буурч үс ноос гүйцэд ургахгүйд хүрч махл тарга авахгүй улмаас мах, сүүний хангамж муудаж нийгэм, эдийн засгийн хөгжилд муугаар нөлөөлж байна.

Таван-Эрдэнэ

Мал сүргийн тоо жилээс жилд өсөж байгаа энэ үед төрөл бүрийн малын халдварт өвчин их гарах болсон. Иймд малыг эрүүлжүүлэх, ариутгал, халдваргүйжүүлэлтийг цаг тухайд нь хийхийн тулд мал эмнэлэгт хөдөө авч явахад тохиромжтой, ачиж буулгахад хялбар, хөдөлмөр хөнгөвчилсөн, цаг хугацаа хэмнэсэн зөөврийн хашаа чухал хэрэгтэй байгаа билээ.

Эрүүл мал Эрүүл хүнс

Сүүлийн жилүүдэд мал болон малын хороо, хашаа, бууцыг тогтмол ариутгаж халдваргүйжүүлэхгүй байгаагаас малын халдварт өвчин элбэгшиж малын шимэгч хорхой, халдварт паразитууд ихээр үржих болсон.