Булган сумын иргэдэд зориулсан баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах тусгай байгууламжгүйгээс болж гэр бүл болох гэсэн залуу хосууд гэрлэлтийн ёслолын үйл ажиллагааг сумаасаа хол зохион байгуулах, сум орон нутагт уламжлалт баяр ёслол тэмдэглэх, шагнал гардуулах болон бусад хүндэтгэлийн үйл ажиллагааг зохистой байдлаар зохион байгуулж чадахгүй байгаа.
2020 онд Баяндалай суманд 280 хүний суудалтай соёлын төвийн барилга шинээр ашиглалтад орсон бөгөөд тус онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр хэрэгжсэн “Соёлын төвийн дотор тохижилт” төслийн хүрээнд шинэ барилгын гадна дотор хаягжилт, дотор тохижилтыг хийж шаардлагатай тавилга, хэрэгслээр бүрэн хангасан.