Сэврэй сумын ЗДТГ нь 2019 онд 6 ханатай гэр барьж ёслол хүндэтгэлийн өргөөгөө байгуулсан. 2020 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр уг гэрийг нар, салхи, борооноос хамгаалах, өнгө үзэмжийг сайжруулах, ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх зорилгоор гадна талаар нь хамгаалах байр барьж дотор тохижилтын ажлыг хийсэн.
Сэврэй сумын музей нь соёлын төвдөө харьяалагддаг бөгөөд жил бүр 5-аас дээш музейн үзмэрээр баяжилт хийн хүүхэд багачууд болон нутгийн ард иргэддээ тогтмол үйлчилж тэдэнд үндэсний түүх соёлын боловсрол олгох арга хэмжээ, тэмцээн уралдаан зохион байгуулан ажилладаг.