Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сурч хүмүүжих явцдаа өөрийгөө таньж мэдэх, сонирхлоо нээн илрүүлэх, цаашид ямар мэргэжилтэй болж юу хийж амьдрахаа шийдэж байдаг.
Хөдөөгийн сумдын хувьд жижиг дунд бизнесийг хөгжүүлэх нь тухайн сумын эдийн засагт оруулах хувь нэмэртэй шууд холбоотой байдаг. Жижиг дунд бизнесүүд бий болсноор ажлын байр бий болж өрх гэрүүд орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, амьдралын чанараа дээшлүүлэх гэх мэт олон эерэг үр дүн гардаг.
Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн 6-9-р ангид 7 хоногт 2 цагаар 85 сурагчид Монгол бичгийн хичээл ордог.
Төв суурин газарт оршин суугаа иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гудамж талбайн тохижилт, гэрэлтүүлэг, зүлэгжүүлэлт хийх нь иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг.
Эрүүл, тэжээлтэй хоол хүнсээр хооллож байж хүн олон өвчнөөс урьдчилан сэргийлж болдог гэдгийг хоол судлаач, эрдэмтэд тогтоогоод байгаа. Тэр тусмаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн хоол эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байх зайлшгүй шаардлагатай байдаг.
Булган сумын хэмжээнд хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, бие бялдраа хөгжүүлэх газар дутмаг байна. Залуучууд чөлөөт цагаа компьютер, зурагтны өмнө өнгөрүүлж байна.