Баян-Овоо сумын ЕБС-ийг төгссөн сурагчдаас математик, физикийн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн сурагчдын үнэлгээг сүүлийн гурван жилээр судалж үзэхэд нийт 10 сурагч, үүнээс математик-9, физик-1 сурагч өгсөн судалгаа байна.
Сүүлийн жилүүдэд өрхийн хэрэгцээнд хүнсний нарийн ногоо тарих иргэдийн тоо өсөх хандлагатай байна. Гэвч хүлэмжийн үнэ ханш өссөн, зах зээлийн хямралтай энэ үед тариалан эрхлэх хүсэлтэй өрх бүр хүлэмж худалдан авч тариалалт хийхэд хүндрэлтэй байна.
Сүүлийн 20 жил Баян-Овоо сумын соёлын төв мэргэжлийн хөгжмийн багшгүй байсан, хөгжим, хөгжмийн зэмсгийн хангалт бага байсан учир хөгжмийн боловсрол олгох сургалт, дугуйлан хичээллээгүй, мэргэжлийн хөгжмийн багштай болсон ч хөгжмийн сургалтууд зохион байгуулахад хөгжим, хөгжмийн зэмсэг дутагдалтай байгаа учраас эхний ээлжид нэн шаардлагатай хөгжмийн зэмсгийг худалдан авах хэрэгцээ шаардлагатай болсон.