Квот хөтөлбөрүүд

Квот хөтөлбөрүүд

ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ, СУРТАЛЧЛАХ

Дэлхийн хэмжээнд ховордсон зүйл амьтан болох Цоохор ирвэсийг 2000 онд Амьтны тухай хуулиар “Нэн ховор” гэсэн ангилалд оруулсан ба Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN)- ны Улаан номын “Устах аюул нүүрлэсэн” гэсэн ангилалд оруулсан байна.

ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ӨРГӨӨНИЙ ГАДНА ТОХИЖИЛТ

Сэврэй сумын ЗДТГ нь 2019 онд 6 ханатай гэр барьж ёслол хүндэтгэлийн өргөөгөө байгуулсан. 2020 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр уг гэрийг нар, салхи, борооноос хамгаалах, өнгө үзэмжийг сайжруулах, ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх зорилгоор гадна талаар нь хамгаалах байр барьж дотор тохижилтын ажлыг хийсэн.

СЭВРЭЙ СУМЫН МУЗЕЙН ТОХИЖИЛТ

Сэврэй сумын музей нь соёлын төвдөө харьяалагддаг бөгөөд жил бүр 5-аас дээш музейн үзмэрээр баяжилт хийн хүүхэд багачууд болон нутгийн ард иргэддээ тогтмол үйлчилж тэдэнд үндэсний түүх соёлын боловсрол олгох арга хэмжээ, тэмцээн уралдаан зохион байгуулан ажилладаг.

ЦАГ УУРЫН ТАЛБАЙН ТОХИЖИЛТ

Сэврэй сумын цаг агаарын харуулын алба нь 1974 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗАР

Сэврэй сум нь засаг захиргааны Сайншанд, Хоолт, Бүйлсэн гэсэн 3 багтай, 2022 оны жилийн эцсийн байдлаар 667 өрхийн 2017 хүн ам тоологдсон байна.